Сүүлийн үед Улаанбурхан өвчний дэгдэлт газар авсаар байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Энэхүү өвчнөөр эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна. Учир нь 0-8 сартай хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь 9 сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой аж. Нас баралтын түвшин 0.02 хувь байгаа бол, өвчлөлийн насны хувьд 47 хувийг 15-29 насныхан, 11 хувийг г 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна. Тиймээс тус өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс гаргажээ.
Сэтгэгдэл (1)