“Монгол цэргийн өдөр”-ийн арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна. Уг арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй зэвсэгт хүчнийхэн Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Үргэлжлүүлэн баярын хурлыг СТӨ-нд зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд “Монгол цэргийн өдөр” Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 95 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Мөн зэвсэгт хүчний зарим ангийн түүхт тэгш ой давхар тохиож байгаа юм.
Тухайлбал:
Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 80 жил
Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 80 жил
Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн 80 жил
Монгол цэргийн музейн 50 жил
”Алдар” спорт хорооны 70 жил
Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн 95 жилийн ой тус тус тохиож байна.
24tsag.mn