Дундговь аймгийн засаг дарга журам зөрчиж, “Мандалын хурд- 2016” хурдан морины уралдааныг зохион байгуулахыг зөвшөөрчээ.
Тэрээр нэг сарын өмнө Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 11 дүгээр сарын нэгнээс тавдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглох тухай захирамжийг гаргасан. Тэрхүү захирамж нь Хөдөлмөрийн сайдын тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-тай уялдаж байсан юм. Өөрөөр хэлбэл энэ жагсаалтад 11 дүгээр сарын нэгнээс 5 дугаар сарын нэгэн хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр морь унуулахыг хоригложээ.
Гэвч ийнхүү сар хүрэхгүй хугацааны дараа хурдан морины уралдааныг зөвшөөрсөн захирамжийг гаргасан байна. Зөвхөн “Мандалын хурд” бус Дундговь аймгийн бага гурван насны уралдаан, Дэлгэрхангай, Баян уулын тахилгын хурдан морины уралдааныг зөвшөөрсөн байна. Эдгээр уралдаан нь урьдах захирамжаар хориглосон хугацаанд хамаарахгүй гэж тэрбээр тайлбарлажээ.
Сэтгэгдэл (1)