Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, 13-р хорооллын нэгэн байрны айлд ахуйн хэрэглээний хий дэлбэрч, багагүй хохирол учруулжээ.
Тодруулбал, өчигдөр тог тасрах үеэр гэрийн эзэн цай чанахдаа хийн плиткаа цахилгаан зуухан дээрээ тавьчихсан байжээ. Ингээд гэрийн эзнийг өөр өрөөнд байх зуур гэнэт тог ирж, улмаар зуух нь халж хий нь дэлбэрсэн аж.
Энэ үеэр ойролцоох зарим автомашины болон байшингийн цонх хагарч, нэлээд хохирол учирсан байна. Тиймээс ахуйн хэрэглээний хийтэй зөв харьцаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.