Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Адидас” брэндийн дэлгүүрийн өргөтгөлийн барилгад энэ сарын 15-ны өдөр “Скай Адел” ХХК-ны даамал Гантөмөрийг байлцуулан хяналт шалгалт хийсэн байна. Тус өргөтгөлийн барилгыг“BTF” ХХК-ий захилгаар “Эс Жи Дабльюу” ХХК-ий боловсруулсан зураг төслийн дагуу “Скай – Адел” ХХК өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байжээ.
Хяналт шалгалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөлгүй, барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа нь “Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь /барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно/, заалтыг зөрчсөнийг тогтоосон байна. Иймд барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” актаар барилга угсралтын ажлыг 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
Сэтгэгдэл (1)