2016.3.18, Баасан гараг / Билгийн тооллын: 10
Хаврын дунд цагаагчин туулай сар
Шарагчин гахай өдөр
Аргын тооллын: 2016.3.18, Баасан гараг
Наран ургах шингэх: 06.59-19.02
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих хангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.