Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул шар усны үерээс болгоомжилно уу.
2016 оны 03 дугаар сарын 20-ноос 03 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 20-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд зарим газраар, 21-23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 21-нд нутгийн хойд хэсгээр, 22, 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.