Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг.
Тэгвэл энэ жилийн дуут дохиог ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 24-нд дуугаргах юм байна.
Дуут дохио 16:00 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой. Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг аврахад анхаарах зүйлийг үзүүлдэгээрээ онцлог билээ.