Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд “.......”зочид буудлын караокед мансуурсан хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад СХД-18 хороонд суух 34 настай эрэгтэй Б-ийн халааснаас гялгар ууттай өвсөрхөг хатаасан ургамал илэрч төст багажаар шалгахад сэтгэцэд нөлөөлөх /олсны ургамал/ хэрэглэсэн болох нь тогтоогдсон хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.