Энэ сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэгт сэтгэцийн өвчтэй этгээд бусдыг буугаар сүрдүүлэн айлгаж, дээрэмдэхийг санаархсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гүнжидийн хоолойн задгайд суух 19 настай эрэгтэй /сэтгэцийн өвчтэй гэх/ А нь нүүрээ алчуураар боож, “Карбин” загварын буу барьж, тус тоотод суух эмэгтэй 36 настай А-г айлган сүрдүүлж, 20 мянган төгрөг нэхэж танхайрсан байна. Тухайн үед “Карбин” загварын буу сумгүй байжээ.
Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл (1)