Монголын ногоон нам Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Эрдэнэбатыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгчээ.
МНН 2014 оны зургадугаар сард бага хурлаараа долоо хоног бүрийн бямба гарагт “2016 оны сонгуульд ямар намыг, ямар улстөрчийг сонгох вэ” гэсэн асуултыг ард иргэдэд тавин, шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийн ажиллах шийдвэрийг гаргасан аж.
Гэтэл 2015 оны арваннэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Сонгуулийн тухай хууль, Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль зөрчиж, бүртгүүлэлгүйгээр жагсаал цуглаан хийсэн гэж үзэн МНН-ын энэхүү үйл ажиллагааг зогсоосон байна. Тиймээс тус намынхан Ж.Эрдэнэбатыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн юм.