Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу Польш улсын засгийн газраас тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Тус тэтгэлэгт, 20 иргэнийг бакалавр, магистрын сургалтад анагаах ухаанаас бусад тэргүүлэх мэргэжлээр, 3 иргэнийг докторын сургалтад анагаах ухаан болон соёл, урлагаас бусад заасан тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцуулна гэжээ.
Польш улсад тэтгэлгээр суралцах хүсэлтэй, шаардлага хангасан иргэдийн өргөдлийг энэ сарын 28-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна. Тэтгэлгийн талаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамныhttp://http://www.meds.gov.mn/post160315сайтаас үзнэ үү.