Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон говийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь талийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.