Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн Урлан бүтээх төвийн барилгыг хувьчлахгүй

2016-3-23
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн өмчөөc 2016 онд хувьчлахаар баталсан зарим барилгуудыг хувьчлалын жагсаалтаас хасах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдахаар өмч хувьчлалын жагсаалтад орсон гурван барилгыг өмч хувьчлалын жагсаалтаас хасах санал орууллаа. Үүнд:
  • Хүүхдийн Урлан бүтээх төвийн барилгуудыг хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламж, бий болгосон хөрөнгийг хүүхэд багачуудад нь зориулалтынх нь дагуу үлдээх зорилгоор хувьчлалын жагсаалтаас хасах
  • Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 32/31 дугаар тогтоолоор нийслэлээс 2016 онд хийгдэх Концессийн зүйлийн жагсаалтад Нийслэлийн ЗДТГ-ын байр орсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ЗДТГ-ын спорт заалны барилгыг хувьчлалын жагсаалтаас хасах
  • Соёлын төв өргөө цогцолборын Г хэсгийг хувьчлахаар шийдвэрлэсэн нь соёл урлагийн олон байгууллагыг ажлын байргүй болгож, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдоход хүргэж байгаа гэх олон албан бичиг, хүсэлт ирсэн байна. Тухайлбал Монгол УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболдоос Нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлжээ. Иймд хүсэлтүүдийг үндэслэн Соёлын төв өргөө цогцолборын Г хэсгийг хувьчлалын жагсаалтаас хасах
Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Гантөмөр: Хүүхдийн Урлан бүтээх төвийн барилгыг нийслэлийн 2016 оны өмч хувьчлалын жагсаалтад Улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн шалтгаанаар оруулж байсан. Харин өнөөдөр болно гээд хасах гэж байна. Яагаад шийдвэрээсээ буцсан асуудал оруулж ирж байгаа вэ? гэж асуухад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар: Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2 удаагийн дүгнэлт гарсан. Өмч хувьчлалын жагсаалтад оруулсны дараа Японы Засгийн газраас дээврийн засварын ажлыг буцалтгүй тусламжаар хийхээр болж, эцэг эхчүүд, ажилтнуудын удаа дараагийн гомдлыг нийслэлийн Засаг даргад уламжлан хамгийн гол эвдрэл болох барилгын суурийн бэхлэлтийг нийслэлийн төсөвт оруулан, шийдвэрлэхээр болсон. /Хүүхдийн Урлан бүтээх төвийн барилга 1958 онд ашиглалтад орсон/

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга: Монголчууд “Сүх далайтал үхэр амар” гэдэг. Засвар хийгээд барилга нурахгүй гэж үзэж байгаа юм уу. Тэнд сурч байгаа хүүхдүүд, багш ажилтнуудын аюулгүй байдлыг яаж хангах вэ? гэхэд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай: Засварын ажлуудыг хийчихвэл ойрын хугацаанд ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ цаашид хувьчлах уу, барилгыг нурааж дахин барих уу гэдгийг тооцох шаардлагатай байгаа гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Баяраа: Соёлын төв өргөө цогцолборын Г хэсэгт соёл урлагийн мэргэжлийн хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулж, хэдэн төгрөгийг түрээсийн төлбөрт төлдөг талаар тодруулахад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар: 30-аад байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Гэрээний дагуу сард 1 м.кв-ыг 4000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр өгдөг. /СТӨ-ний Г хэсэг 1987 онд ашиглалтад орсон/

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар олонхийн саналаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас санал оруулсан дээрх гурван барилгыг нийслэлийн 2016 оны өмч хувьчлалын жагсаалтаас хасахаар шийдвэрлэж, тогтоол гаргалаа. Харин НИТХ-ын дарга Д.Баттулга: Асуудал оруулж байгаа албаныхан тооцоо судалгаатай асуудал оруулж байхыг анхааруулаад, хэдийгээр өмч хувьчлалын жагсаалтаас дээрх гурван барилгыг хасч байгаа ч өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн 46 тэрбум төгрөгт өөрчлөлт оруулахгүй гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
"Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (182.160.32.75)
    батүүлийн хүү найзынхаа нэр дээр авах болчихсон байсаншд.
    2016 оны 03 сарын 24 | Хариулах
  • иргэн (103.26.195.78)
    Хувьчлал нэрээр авч чадаагүйдээ бачимдаад байгаа юмаа даа өөрөө. АНамынхан идэж ханахгүй байна уу. Өөрсдийнхөө хийсэн балгаар, ирэх сонгуулиар зүгээр л шалны алчуур болно .
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • ХЭХЭ (202.5.195.125)
    ХУВЬЧЛАХГҮЙ ЮМ БОЛ НУРААГААЧ ЭЭ ОЛОН ХҮҮХДИЙГ ДАРЖ АЛАХ ВИЙ ДЭЭ
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.94.176)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-ын “Suitfabric” Монголын “Ханбогд кашмер”, “Нолур” брэндүүдтэй хамтран транк шоу хийнэ
    14 цаг 36 мин
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
    14 цаг 49 мин
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
    14 цаг 55 мин
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
    15 цаг 1 мин
  • "Олон улсын туршлага солилцох бизнес эрхлэгчдийн өдөрлөг" болж өндөрлөлөө
    15 цаг 16 мин
  • Монголын оюутны спортын VII наадамд 14 спортын төрөлд 31 их, дээд сургуулийн 2461 тамирчин шигшээ шатанд өрсөлдөж байна
    15 цаг 36 мин
  • Монголын оюутны спортын наадмын нээлтийн ёслол боллоо
    16 цаг 3 мин
  • Стандартын шаардлага хангалтгүй, хэрэгжилтийн механизм сул байгааг өөрчилнө
    16 цаг 25 мин
  • Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна
    18 цаг 27 мин
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
    18 цаг 28 мин
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
    18 цаг 56 мин
  • Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо
    20 цаг 35 мин
  • М.Нарантуяа-Нара:“Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна.
    21 цаг 6 мин
  • Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхаарууллаа
    21 цаг 33 мин
  • Сүүлийн жилүүдэд Азийн сагсан бөмбөгт Хятад, Япон, Иран давамгайлж ирсэн ч Монгол Улс аажмаар хүчтэй өрсөлдөгч болж эхэллээ
    21 цаг 53 мин
  • Иргэдэд эрхийг, итгэлийг, өмчийг нь эргүүлэн өгсөн өдөр
    22 цаг 8 мин
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
    22 цаг 25 мин
  • Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
    22 цаг 29 мин
  • Чи найзуудаасаа нэхэмжилчих, чиний тооцоог банк даая
    22 цаг 36 мин
  • Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
    23 цаг 0 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК