Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд газар хөдөлжээ. Сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т өчигдөр 11:58 минутанд газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлт 4.3 магнитутын хүчтэй болсон гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.
Уг газар хөдлөлтийн талаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл, нутгийн иргэдийн ярианаас үзэхэд газар дээрээ чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн учирсан хохирол гараагүй байна.
Сэтгэгдэл (1)