Дэлхий нийт энэ өдрийг сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж иржээ. Манай улс ч энэ өдрийг тэмдэглэн сүрьеэгийн хор уршигийг иргэдэд сурталчлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг аж. Сүрьеэ өвчин бүрэн эмчлэгддэг боловч дэлхий нийтээр сүрьеэ өвчний улмаас жилдээ 1.7 сая хүн нас бардаг аж. Харин сүрьеэгийн халдвараар өвчилсөн шинэ тохиолдол жилдээ 9.4 сая бүртгэгддэг гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргажээ.
Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байна. Үүнээс хойш зуун жилийн дараа буюу 1982 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр” болгон зарласан байна. Дэлхийн хэмжээнд бүртгэгдэж байгаа сүрьеэгийн тохиолдлын тоо жил бүр нэмэгдэж байгаа ч нас баралтын тоо жилээс жилд буурч, эмчилгээний үр дүн өндөр байгаа аж.
Сэтгэгдэл (1)