Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус газраас хийсэн шалгалтын дүнг үндэслэн Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А-80, АИ-92 автобензин, дизель түлшний одоогийн үнийг 50-100 төгрөгөөр бууруулах боломж байна гэдгийг мэдээлсэн.
Тухайлбал, А-80 автобензин 50 төгрөгөөр, АИ-92 автобензин болон Дизель түлш 100 төгрөгөөр хямдруулах боломжтой гэж үзэж байгаа аж. Мөн дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурч байгаа нь ч манай улсад түлшний үнэ буурах шалтгаан мөн гэдгийг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр онцолсон юм.
Сэтгэгдэл (1)