Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зуслангийн бүсийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Төлөвлөлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Шарга морьтийн ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгааг хийж, бэлтгэл ажлыг хангаад байгаа бөгөөд газар өмчлүүлэх ажлыг ДӨРӨВДҮГЭЭР сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.