Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2016 оны 03 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 26-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 26-нд зарим газраар секундэд 12-14 метр, 27-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.