Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх 7 хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа хэлтэс, албадын нийт ажилтан, албан хаагчид газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах талаар дадлага хийж, бэлэн жагслаа. Энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс албан хаагчдад дэлгэрэнгүй мэдээлэл, заавар зөвлөгөөг өгсөн юм.
Сэтгэгдэл (1)