Энэ сарын 14-20-нд улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт 191.314 хүн хамрагдсаны 14.012 хүн буюу 7.3 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.
Баянгол дүүрэг, Багануур хот болон Дорнод, Дундговь, Өмнөговь аймагт томуу, томуу төст өвчин 10 хувиас дээш хувийг эзэлж байгаа аж.
Мөн ХӨСҮТ-д нийт 120 сорьц хүлээн авч шинжлэхэд 19 (15.8%) сорьцонд В вирус, 1 (0.8%) сорьцод A(H1N1)pdm09 вирусын ген, иж томуу илрүүлэх шинжилгээний дүнгээр 10 (71%) сорьцод респиратор-синцитиаль вирус, 2 (14%) сорьцод риновирус, 1 (7%) сорьцонд хүний метапневмовирус тус тус илэрчээ.