Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газраас УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал хорих ангид өлсгөлөн зарлаагүй гэдгийг мэдээллээ.
Тодруулбал сэжигтэн, яллагдагч хэрэв өлсгөлөн зарлахаар болвол эхлээд харьяалагдаж буй хорих анги нь прокурорт мэдэгдэх ёстой аж.
Үүний дараа хоригдож байгаа иргэнийг эмчийн үзлэгт хамруулж, тусгаарлах арга хэмжээ авдаг аж. Тиймээс өнөөдрийн байдлаар Г.Түвшинжаргал албан ёсоор өлсгөлөн зарлах мэдэгдлээ холбогдох байгууллагад өгөөгүй байгааг гэдгийг мэдээлсэн.