“Жолоочийн бүртгэлийн оноо тооцох журам", Жолоочийн эрхийн үнэмлэхний дахин олголт, камерын хяналтаар торгууль оногдуулах болон замын нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар 15220 жолооч бүртгэлийн 10 оноогоо хасуулаад байгаа юм. Үүнээс 10.000 гаруй нь нийслэлийн жолооч нар ажээ. Оноогоо хасуулсан жолооч нарын 12.000 гаруй нь хамгаалалтын бүсээ хэрэглээгүй гэсэн үндэслэлээр оноогоо хасуулсан байна. Хэрвээ жолооч зам тээврийн осол гаргасан тохиолдолд 5 оноо хасах юм.
Харин хасуулсан оноогоо сэргээхийн тулд Лицензийн төвд хандах юм. Улмаар хоёр цагийн сургалтад сууж, шалгалт өгөн оноогоо сэргээх боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар уг сургалтад хамрагдсан жолооч байхгүй гэнэ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жолооны эрхээ хасуулсан жолооч нар сургалтад сууж эрхээ сэргээлгэж байгаа аж.