Хөвсгөл аймагт хувийн болон улсын цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 10 хоногийн турш зогсоогоод байна.
Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас үүрэг болгосон байна. Учир нь тус аймагт улаанбурхан, томуу томуутөст өвчниий гаралт эрчимтэй дэгдэж байгаа тул арга буюу ийм шийдвэр гаргасан байна.
Аймгийн эрүүл мэндийн төвийн хэмжээнд ор, эм тарианы хүрэлцээ хангалтгүй, хүндрэл ихтэй цагийн байдал хүнд байгаа аж. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд улаанбурхан, салхинцэцэг өвчний халвар эрс нэмэгдэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн яаралтай тусламж, хүлээн авах амралтын өдөргүй ачаалалтай ажиллаж байгаа аж.