Сэлэнгэ аймгийн Баянгол сум Баян 2-р баг "Шар хөтөл" гэдэг газар Баянгол сумын "Шижир талст" ХХК-ний нөхөн сэргээлт хийгээд улсад хүлээлгэн өгсөн газарт хууль бусаар гар аргаар алт олборлож байсан Архангай аймгийн Чулуут сумын харьят 33 настай эрэгтэй Э гэгч шороонд дарагдаж нас барсан" гэсэн мэдээллийг авч шалгаж байна.
Ер нь хууль бусаар алт олборлож байгаад шороонд дарагдаж амь насаа алдах тохиолдол буурахгүй байгаа юм. Энэ талаар хуулийн байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлэг хүргэж, зохих арга хэмжээг авч байгаа ч хууль бус алт олборлох ажил зогсохгүй байгаа юм.