2016 оны 3 дүгээр сарын 26, 27-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 422 рүлээн авснаас зам тээврийн ослын 278 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 16 хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн.Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2 хүүхэд.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 123 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал, БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн баруун замд Ц нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо "Автобус нэгдэл" ХХК-ны Daewoo BS -106 маркийн Б жолоочтой автобустай шүргэлцэн зорчигч 52 настай эмэгтэй А гэмтсэн. Унадаг дугуй унаж явсан Ц, зорчигч А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байжээ.
Хөдөө орон нутагт, Завхан аймгийн Яруу сумын Хүйтний малгай гэх газар T.Landcruiser маркийн С жолоочтой авто машин онхолдож зорчигч 44 настай эмэгтэй Д нас барж 2 хүн гэмтжээ.