Нийслэлийн гудамжин дахь хянах боломжгүй зарим замын хажууд хяналтын камер суурилуулахаар болжээ. Тодруулбал, Яармаг, Гачуурт, Налайх, Нисэхийн чиглэлийн замуудад жолооч нар хурд хэтрүүлэн давхидаг нь хэвээр байсан тул эдгээр замд зөөврийн камер байрлуулж, бүрэн хянаж эхэлжээ.
Зөөврийн камерыг ажиллуулж эхэлснээс хойш нийтдээ 776 зөрчил илрүүлж, 202 жолоочийн эрхийг хасчээ. Мөн Яармагийн замд илрүүлсэн зөрчлийн багагүй хувь нь 150 км/ц-ийн хурдтай явсан нь зөөврийн камерт бичигджээ. Гол нь зөөврийн камерыг замын хаана ч байрлуулах боломжтой учраас жолооч нарт харагдахгүй байсан ч зөрчлийг илрүүлэх боломжтой юм байна.
Хяналтгүй гэж бодсон замуудад хурд хэтрүүлдэг ч жолооч нарын зөрчил жил ирэх тусам буурч байгааг ЗХУТ-ийнхөн онцоллоо.
Т.Энхэлээ