Элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эмүүдийг хөнгөлөлттэй олгохоор болжээ.
Тодруулбал Ламивудин, Тенофовиор, Телбивудин, Рибавирин, Интерферон гэсэн таван нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаар 80 хувиар хөнгөвчилж байгаа юм байна. Энэ талаар өнөөдөр Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Нэг Монгол ТББ, Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл хамтран мэдээлэл хийж танилцууллаа.
Монголд элэгний өвчний улмаас өдөр тутамд долоон хүн амь эрсдэж байна гэх судалгааг “Нэг Монгол” ТББ-ын гаргасан байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа юм. Энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үг. Тэгвэл 2020 он гэхэд Монгол улсад хепатит С вирүсийг устгаж, мөн хепатит В вирүсийн халдварыг эрс бууруулж, вирүст хепатитын халдвартай хүмүүсийг эмчилгээнд хамруулах замаар Монгол Улс дахь элэгний өвчлөлтэй холбоотой нас баралтыг 2020 он гэхэд 50 хувь бууруулна гэсэн зорилготой ажиллаж байгаа аж.