Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах боломжтой

2016-3-30
0
ЖИРГЭХ

        Монгол Улсад төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 37 нь алдагдалтай ажиллаж байсан гэх судалгаа бий.  

 

Төсвийн тухай хуулийн дагуу татан буугдсан ТӨХ төрийн өмчит бүх аж ахуйн нэгжүүдийн сүүлийн гурван жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шал­галт хийж, чухам юунаас болж жил дараа­лан алдагдал хүлээгээд байгаа­гийн учир шалтгааныг тогтоосон байдаг. Алдаг­дал­тай ажилласан төрийн өмчит аж ахуйн нэгжийн нэрсийг тус хорооноос жагсааж байгаад хэвлэлийнхэнд зарлаж байв. Уг судалгаанаас харахад алдагдал нь тэрбум, тэрбумаараар яригдсан компани хэдэн арваараа ар араасаа “жагсч” байлаа. Гэтэл төрийн өмчийг өсгөх, үржүүлэх, хамгаалах, бүрэн бүтэн байлгах үүрэгтэй Төрийн өмчийн хороо нь төрийн компаниуд алдагдалтай байна гээд аргаа бараад сууж байсан юмдаг. Хувийн компани болон төрийн компанийн ялгаа нь “төсвийн мөнгө ёолдоггүйдээ” л байсан биз.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниуд өнгөрсөн жил байр суурь, үнэ цэнээ багагүй алдсан.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниуд өнгөрсөн жилд гадаад, дотоодын зах зээлд өөрсдийн байр суурь, үнэ цэнээ багагүй алдсан. Үүнийг экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ойрын жилүүдэд байгаагүйгээр буурсан үзүүлэлтүүдээс харж болно.  Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ асар богинохон хугацаанд уруудан унаж байгаа нь Монголын уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд шууд нөлөөлсөнтэй холбон тайлбарлаж болох.

 

Дотоодын нүүрсний хэрэглээ болон цахилгаан, дулааны эрчим хүчний тодорхой хувийг хангадаг ууган уурхайнуудын нэг “Шивээ Овоо”, “Багануур” компаниудын алдагдал  өнгөрсөн жилүүдэд хэдэн тэрбум төгрөгийг хол давсан үзүүлэлттэй гарлаа. Машинаар бол машины хэвийн жигд үйл ажиллагааг хангахын тулд шаардлагатай үйлчилгээг ойр ойрхон хийлгэж, засварлах хэрэгтэй байдаг. Гэтэл харамсалтай нь 20-30 жил Монголын гал голомтыг халуун, дулаан байлгахын тулд зүтгэсэн ууган уурхайнуудын хувьд нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийг шинэчлэх үүднээс дорвитой хөрөнгө оруулалт төрөөс хийсэн удаагүй. Алдагдалтай ажилладаг хэмээн адлах нь олон ч ашигтай ажиллуулья гэж ярьдаг нь цөөн л дөө. Төрийн өмчит компани зардал ихтэй, данхар бүтэцтэй байдгаас гадна ижил төрлийн бизнес эрхэлдэг хувийн бусад компаниас үргэлж хоцорч явдаг. Үүнийг менежмент, удирдлагын арга барилтай нь холбож тайлбарлахад маргах хүн олдохгүй биз.

 

Төр засгийн зүгээс төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг сайжруулснаар ашгийг нэмэгдүүлж чадна гэж үзээд УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталсан нь эдийн засгийн хүндрэлтэй энэ үед цагаа олсон шийдвэр байлаа. Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт”-ыг Засгийн газраас баталсан. Үүний дагуу “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн хувийг бууруулж, тодорхой хувийг хувьчлах бэлтгэл ажлыг “Эрдэнэс Монгол” ХХК хариуцаж байна. Монголын хөрөнгийн биржээр хувьцааг арилжаалах замаар дээрх уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийг шинэчлэх зорилгоор төслүүд хэрэгжүүлэх болсныг холбогдох байгууллага, компанийн зүгээс хэвлэлийнхэнд мэдэгдсэн.  Ингэснээр тэрбум, тэрбумын алдагдалтай, тэгсэн мөртлөө ажилласаар л байдаг уул уурхайн төрийн өмчит компаниудаа босгох, нөгөө талаар удирдлагууд нь хяналттай, хариуцлагатай болгох боломжтой болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, “хоноц”-ын сэтгэлээр ханддаг, хоног төрүүлээд л явдаг “дарга” нар ховордоно гэсэн үг.  Энэ тохиолдол компани “эзэнтэй”, мөнгө нь хяналттай болж чадна. Энэ бол төрийн өмчийн компаниудад үгүйлэгдээд байсан бизнесийн зарчим.

Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ асар богинохон хугацаанд уруудан унаж байгаа нь Монголын уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд шууд нөлөөлсөнтэй холбон тайлбарлаж болох.

 

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төрийн өмчит компани нь бизнесийн зарчмын дагуу ашигтай ажиллах ёстой. Охин компаниудынхаа алдагдлыг нөхөх, зардлыг бууруулах зорилготой ажиллаж байна. Зах зээлд өрсөлдөж байгаагийн хувьд хэн хурдан өнөөгийн нөхцөл байдалд тохируулан, уян хатан бодлого хэрэгжүүлнэ, тэр компани илүү хурдан хүнд байдлаас гарах боломжтой” гэснээс харахад алдагдалтай ажиллаж байгаа өөрийн охин компаниудынхаа менежментийг шинэчлэх ажлаа нэгэнтээ эхлүүлсэн гэж ойлгож болохоор.

 

Саяхандаа “Эрдэнэс Монгол” компани Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.долларын зээл авна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар “Эрдэнэс Монгол” компаниас тодруулахад, “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ Овоо”, “Эрдэнэс Оюутолгой” гэсэн охин компаниудынхаа үйл ажиллагааг сайжруулах, ашигтай ажиллуулах, тэдгээрийн менежментийг чадавхжуулах зорилгоор шаардлагатай санхүүжилтийг АХБ-ны техникийн туслалцааны зээлийн хөнгөлөлттэй эх үүсвэрээс авахаар болсон. Зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааны ашигтай байдал өсч 2016-2024 онуудад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад татвар, болон ногдол ашиг хэлбэрээр нийт 3.3 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолсон” гэв.

 

Төрийн эзэмшлийн байгалийн нөөц ихтэй ордуудад түшиглэн үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудын ашигт ажиллагааг сайжруулж, оновчтой зөв менежментийг хэрэгжүүлэн, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадвал эдийн засгаа өсгөх дотоодын нөөц бололцоо бидэнд байна. Монголын эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад томоохон төслүүдээс гадна төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, олон нийтийн зөв ойлголт нэн чухал.

Б.ХОНГОР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Говь-Алтай аймгийн Тонхил суманд газар хөдөллөө
ӨНӨӨДӨР: Тeхник тeхнологийн улсын XXVII олимпиадын нээлт болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (59.153.115.197)
    зарбаянгол дүүрэг 02-р хороо ханбүрэгдэй дэлгүрийн хашаан дотор баригдсан байранд байр яарлтай үнэ тохирч зарна.Харилцах утас99016091,88088474-руу залгаж асууж болно
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (59.153.115.197)
    зөв шүү
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.120.55)
    kapitalist eronhiilogchid hamag mongo ordog
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    39 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    1 цаг 13 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    1 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    2 цаг 5 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    2 цаг 25 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    2 цаг 30 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    2 цаг 35 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    2 цаг 35 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    2 цаг 53 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    2 цаг 55 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    2 цаг 59 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    3 цаг 35 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 6 мин
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
    4 цаг 11 мин
  • А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
    4 цаг 15 мин
  • АНУ, Ираны талууд Ормузын хоолойг нээх нөхцөлтэйгөөр хоёр долоо хоног гал зогсоох тохиролцоонд хүрчээ
    4 цаг 22 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 29 мин
  • Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
    4 цаг 36 мин
  • Говь-Алтай аймгийн Тонхил суманд газар хөдөллөө
    4 цаг 38 мин
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 40 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК