Богд ууланд согтуугаар, ганцаараа авиралт хийж яваад осгосон хэрэг гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын модон дотор хүн хэвтэж байна гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Цагдаа нар модон дундаас СБД-ийн наймдугаар хорооны харъяат 22 настай Б гэх эрэгтэйг осгосон байхад нь олжээ. Тэрбээр одоо ГССҮТ-т эмчлүүлж байна.