Олноо “ноён Бондгор” нэрээрээ танигдсан дуучин Ц.Амарбаярыг сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл сүүлийн үед газар авах болсон. Тэгвэл ноён Бондгор энэхүү мэдээллийн хариуг өөрийн цахим хуудсаараа дамжуулан өглөө.
Ц.Амарбаяр “Намайг дэвшүүлээд байгаа хүмүүстээ баярлалаа. Ерөөлтэй ч юм шиг. Гэхдээ би урлагийн хүн, урлагтаа л байна гэдгээ хэлье.
С.Эрдэнэ гэдэг хүнтэй их холбож. Би угаасаа Баянголын иргэн, насаараа байлаа. Яаж луйвар, булхай, муу муухай юм яаж явааг нүдээрээ харж өслөө. Дуугарна, дайрна, тэмцэнэ. Гэхдээ Баянголоос нэр дэвшиж биш, урлаг уран сайхнаараа тэмцэж, үзэл бодлоо илэрхийлнэ. Олон сайт, сонин, сэтгүүл, тв-гээс ярилаа. Аймаар юм аа. Энэ бохир шоундаа намайг битгий хутгаач дээ. Би урлагийн уран бүтээлч хүн. Би тав дахь өдөр мэдэгдэл хийж тавих болно. Баярлалаа” гэжээ.
Сэтгэгдэл (4)