2016.3.31, Пүрэв гараг / Билгийн тооллын: 23
Хаврын дунд цагаагчин туулай сар
Хар хулгана өдөр
Аргын тооллын: 2016.3.31, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.33-19.21
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих хангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл олдоно.