Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр дулаарна.