Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг. Тухайн хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм. Гэвч энэ хугацаанд загасчлах сонирхол иргэдэд бий. Учир нь үржлийн үед загас нэг дор хэдэн саяараа цуглардаг нь загасчлах сонирхлыг төрүүлдэг байна. Дархадын цагаан загас, Буйр нуурын загас, Омоль, Зарам, Алтайн сугас загаснаас бусад загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл агнахыг хориглох тухай "амьтны тухай хууль"-д заасан байдаг. Тус хуулийг зөрчиж, загас барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус, тус торгоно гэж заажээ.