2016 он гарсаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй нийт 13007 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 2801 буюу 21.5 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Энэ сарын 29-ний байдлаар тус төвд 400 өвчтөн хандсаны 337 буюу 84.2 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 73 буюу 21.6 хувь нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлүүлж буйгаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.