Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард Ази, Европын дээд хэмжээний АСЕМ-ийн уулзалт зохион байгуулна.
АСЕМ-д зориулан манай улс шинээр 50 орчим автобус БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр авахаар болсон.
Ингэхдээ тус автобуснуудыг “Хьюндай”-ийн үйлдвэрээс шууд нийлүүлэх аж. “Улс болон хот хоорондын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд авах эдгээр автобусыг АСЕМ болохоос нэг сарын өмнө оруулж ирэхээр болжээ.
Харин АСЕМ-ийн дараа эдгээр автобусыг зорчигч тээврийн компаниудад 30 жилийн хугацаатай,0.25 хувийн хүүтэй зээлээр олгох юм байна. Манай улсын цаг агаар, замын нөхцөлд тохируулан үйлдвэрлэж буй эдгээр автобусыг авахаар одоо улс,хот хооронд зорчигч тээвэрлэж буй 40 гаруй компани ЗТЯ болон Автотээврийн үндэсний төвд хүсэлт гаргажээ.
Сэтгэгдэл (1)