Өлгий-Ховд чиглэлийн Бураатын давааны замд 15 тээврийн хэрэгсэл цасанд боогдсоныг аврах ангийнхан гаргажээ. Тодруулбал, өчигдөр орсон цас Бураатын даваа орчимд 40-50 см-ын зузаантай хунгарлаж, боосон байна.
Өнөөдрийн байдлаар Өлгий-Ховд чиглэлд ПК85-95 хүртэл автогрейдер нэг, үйлчилгээний машин нэг, замчин гурав, мастер нэг бүрэлдэхүүнтэй цас цэвэрлэж байгаа бөгөөд Өлгий-Даян чиглэлд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй 110-120 км-т хунгарласан цасыг цэвэрлэж, зорчих хэсгийг өргөсгөж байгаа аж.