Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Хааны эрэлд-2016” сургуулилт тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 04-ний өдрүүдэд болохоор товлож байна.