“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 21-нд эхэлсэн. Тэгвэл орон сууц түрээслэх иргэдийг долоон бүлэгт хувааж бүртгэж байгаа билээ. Өрх толгойлсон иргэдийг бүртгэснээр долоон бүлгийн бүртгэл дууссан юм.
Харин өчигдөр өнөөдөр бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэдийг нэмэлтээр бүртгэнэ. Энэ сарын 21-29-ны өдрүүдэд нийт 2879 иргэн түрээсийн орон сууцанд хамрагдахаар ТОСК-д хандсанаас 1333 иргэн бүртгэлд хамрагджээ.