БНСУ-ын виз мэдүүлэхэд 18-60 насныхан Цагдаагийн газрын тодорхойлолт авах шаардлагатай байдаг. Тэгвэл одоо уг тодорхойлолтыг авах шаардлагагүй болсон байна.
Тодруулбал ЦЕГ-аас иргэдэд чирэгдэл учруулахгүй байх зорилгоор хилээр гарахыг хориглосон иргэдийн нэрсийн жагсаалтыг визний материал хүлээн авагч итгэмжлэгдсэн газруудад гаргаж өгчээ. Тиймээс Лицензний төвөөс виз хүсэгчдэд тодорхойлол гаргаж өгөхөө энэ сарын 21-ээс больсон байна.
Харин виз хүсэгч иргэнээс цагдаагийн газрын тодорхойлолт шаардсан бол Засгийн газрын 11-11 дугаарын утсанд мэдэгдэхийг цагдаагийн газраас сануулж байна.
Сэтгэгдэл (3)