Налайх хотоос Засаг даргын тамгын газар, цагдаагийн хэлтсээс хороодын Засаг дарга, хорооны хэсгийн ахлагч, хэсгийн байцаагч, хөршийн хяналтын бүлгийн ахлагч, гишүүдэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хөршийн хяналтыг эрчимжүүлэх нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уулзалт зөвлөгөөнөөр хороодын Засаг дарга, хэсгийн байцаагч нарын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс “Хөршийн хяналтын хөтөлбөр”, түүнийг хэрэгжүүлэх арга зам, тэргүүн туршлагын талаар сургалт зохион байгууллаа.
Сэтгэгдэл (1)