Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 градус, говийн аймгуудын өмнөд хэсгээр 3-8 градус дулаан , бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.