Их Монгол улсын Хаан Өгөдэйн мэндэлсний 830 жилийн ойд зориулан Монгол банкнаас их хаанаар нэрлэсэн мөнгөн зоос гаргасан. Уг "Өгөдэй" хэмээх дурсгалын мөнгөн зоосны нээлтийн ажиллагаа өнөөдөр "Арт Хаус" төвийн үзэсгэлэнгийн танхимд болно.
Уг зоос нь 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 925 сорьцтой, өнгөт зурагтай, мөнгөн зоос бөгөөд 125 мянган төгрөгөөр худалдаалагдах юм байна.
Сэтгэгдэл (2)