ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мэнджаргал хаваржилт, мал төллөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хйив.
Зудтай болон зудархуу сумдын тоо буурч хаваржилт сайжирч байгаа ч нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь цастай байгаагаас дөрвөн аймгийн 32 суманд “Цагаан зуд” болж хаваржилт хүндхэн байгаа аж. Хаваржит хүндэрсэн эдгээр сумдад хүргүүлэх өвс, тэжээлийн нөөц Улсын нөөцөд байхгүй бөгөөд олон улсын тусламжийн байгууллага, бусад орны туслалцаагаар аргацааж байгаа юм байна.
Харин өнөөдрийн байдлаар 5.4 сая төл хүлээн аваад байгаа нь өмнөх долоо хоногоос 2.7 сая буюу хоёр дахин нэмэгджээ. Аймгуудаас авсан цаг үеийн мэдээллээр хаваржилтын хүндрэлээс болж 799 мянга мал хорогджээ.