Монголын хөрөнгийн биржийг хувьчилж, таван тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр болсон.
Тэгвэл Сангийн яамнаас шийдвэр гаргаж, Монголын Хөрөнгийн Биржийг байр болон бизнесийг нь тусад нь хувьчлахаар болжээ. Харин биржийн барилгыг “Тэнгис” кино театрыг эзэмшигч “Улаанбаатар Синема" ХХК худалдан авахаар болсон байна. Тус компани нь “Тэнгис-2” кино театраа Хөрөнгийн биржийн байранд нээхээр төлөвлөж байгаа аж.
Дашрамд дуулгахад манай улсын анхны кино театруудын нэг “Элдэв очир” кино театр нь өнөөгийн Хөрөнгийн бирж юм. Тус барилгыг 1991 онд Хөрөнгийн биржид шилжүүлжээ.
Сэтгэгдэл (7)