Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийт, түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал өнөөдөр Хүүхэд харах үйлчилгээний талаар мэдээлэл хийв.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнөөдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж байгаа юм. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүмүүс нь улсын цэцэрлэгийн нэгэн адил зуны улиралд амарч, есдүгээр сараас хүүхдүүдээ хүлээн авч хичээллэх аж.
Хүүхэд харах үйлчилгээний бэлтгэл ажлын хүрээнд 150 сургагч багш бэлдсэн байна. Эдгээр багш нийтдээ 1800 гаруй хүүхэд харагчийг таван чадамжийн сургалтад хамруулж, сертификат олгожээ.
Дашрамд өгүүлэхэд улсын хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулж гаргасан. Энэхүү төсөв нь 10328 хүүхдийг энэ үйлчилгээнд хамруулах хэмжээний зардал юм.
Сэтгэгдэл (1)