Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнд болжээ. Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулиас зохион байгуулсан энэ арга хэмжээний үеэр гамшгаас хамгаалах улсын албадуудын эрдэмтэн, доктор, судлаачид үерийн аюулаас хэрхэн сэргийлэх чиглэлээр санал бодлоо солилцсон байна.
Үерийн аюулаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, хүн амын аюулгүй амьдрах, үерийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төв, орон нутгийн төрийн болон мэргэжлийн байгууплага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна. Мөн улс орны эдийн засаг, нийгмийн тоггвортой хөгжлийг хангах талаар эрдэмтэн судлаачдын шинэлэг санаа, түүнээс гарах үр дүнг авц хэрэгжүүлэх нь энэ удаагийн эрдэм шинжилгэний хурлын зорило байлаа.
Хууль сахиулахын их сургуулийн Гамшгаас хамгаалах тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Х.Сүхбаатар “Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд ус зайлуулах суваг, далан орчин үеийн стандартад нийцүүлэх шаардлагатай. Дулааны улирал эхэлсэнтэй зэрэгцэн Улаанбаатар хотын ус зайлуулах шугам бөглөрч, явган хүний болон автозам усанд автдаг. Орчин үеийн ус зайлуулах шугам, далан шуудууг нэн даруй барьж байгуулах нь чухал” гэлээ.
Сэтгэгдэл (1)