Антарктидын Уур амьсгалын өөрчлөлтийн шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас ирэх 100 жилд далайн түвшин одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ гэж үзжээ.
Зөвхөн Антарктидын мөс хайлснаас үүдэн энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн далайн түвшин 1.14 метрээр нэмэгдэх аж.
Харин ирэх 2500 он гэхэд хэд хэдэн шалтгааны улмаас 13 метрээр нэмэгдэнэ гэх судалгааг эрдэмтэй гаргасан байна. Гэхдээ олон улс нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг хурдан хугацаанд багасгаснаар энэ эрсдэлийг бууруупж чадах гэнэ. Хэрэв нүүрсхүчлийн давхар ислийн ялгарал энэ хэвээр үргэлжилбэл дэлхийн далайн түвшин 2100 он гэхэд 98 см-ээр нэмэгдэнэ гэж өнгөрсөн 2013 онд болсон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Засгийн газар хоорондын хурлаар мэдэгдэж байсан юм.
Гэвч уг судадалгаагаар Ангарктидын мөс хайлах үйл явцыг хамгийн бага хувиар тооцсон байна. Өнгөрсөн үетэй харьцуулбал дэлхийн далайн түвшин илүү хурдацтай нэмэгдэх болжээ. Массачусетсийн их сургуулийн профессор Роберт Деконто “Хэрэв хүн төрөлхтөн нүүрсхүчлийн хийг бууруулах арга хэмжээг цаг алдалгүй авахгүй бол далайн түвшин нэмэгдэхээс гадна өөр олон асуудлын үндэс болно” гэв. Баруун Антарюид хайлж эхэлбэл Хойд Америк хамгийн ихээр нөлөөлөх юм байна.