Техникийн хяналтын үзлэг уртасгасан цагаар ажиллаж байна.
Тодруулбал Автотээврийн үндэсний төв техникийн хяналтын үзлэг хийх үйл ажиллагааг хэрэглэгчид хөнгөн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилгоор ажлын өдрүүдэд 8:30-20:30 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 9:00-17:00 цагийн хооронд тасралтгүй хийж байгаа аж.
2015 оны байдлаар тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт улсын хэмжээнд нийт 480 гаруй мянган тээврийн хэрэгсэл хамрагдсанаас нийслэлд 260 гаруй мянга нь хамрагдсан дүн мэдээтэй байна.