Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Нэг Монгол ТББ, Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл хамтран элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эмүүдийг хөнгөлөлттэй олгохоор болсон тухай мэдэгдсэн юм.
Тодруулбал:
-Ламивудин
-Тенофовиор
-Телбивудин
-Рибавирин
-Интерферон гэсэн таван нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаар 80 хувиар хөнгөвчилжээ.
Тэгвэл өчигдрөөс эхлэн эдгээр эмийг авахдаа тухайн иргэн мэргэжлийн эмчид үзүүлж, холбогдох шинжилгээнүүдийг өгөн, эм ууж эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн эмчийн жор бичгийг авна. Дараа нь харъяа дүүргийн өрхийн эмчдээ өөрийн онош, эмчилгээ бүхий эрүүл мэндийн картаа үзүүлж, ЭМД-аар хөнгөлдөг бичгээ авч эмийн сангаас авах боломжтой юм.
Сэтгэгдэл (1)